СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өвөрхангай аймагт дахин нэг хүүхэд АМИА ХОРЛОЖЭЭ
2023 оны 5 сарын 12
Өвөрхангай аймгийн Бүрд суманд 17 настай эрэгтэй хүүхэд амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ сарын 9-ний өдөр тус хэрэг гарсан байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хүүг боомилж, амиа хорлосон хэмээн мэдээлсэн юм. Албаны эх сурвалжаас тодруулахад урьдчилсан байдлаар мэдээлэл өгөх боломжгүй хэмээлээ. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Эл өдөр уг хэрэгтэй зэрэгцэн Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 15 настай эмэгтэй хүүхэд орон сууцны дээврээс унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
647001
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс