СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дулааны шугамын худагт 30-35 насны эрэгтэй унаж НАС БАРЖЭЭ

2023 оны 5 сарын 11

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх дулааны шугамын худгаас цогцос гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 10-ны 21:50 цагт ОБЕГ-т ирүүлжээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход 1.5х2 метрийн хэмжээтэй, 3 метрийн гүн дулааны шугамын худагт нэр, хаяг тодорхойгүй 30-35 орчим насны эрэгтэй хүн унаж нас барсан байжээ.

Аврагчид цогцсыг гарган Баянгол дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646990
0 эможи

keyboard_arrow_up