ШҮҮХ ХУРАЛ: Н.Батбаяр сайд Халзанбүргэдэй-Солонготын чиглэлийн авто замын ажлыг шинээр барих мөрөнд оруул гэж хар үзгээр сум зааж бичсэн

2023 оны 5 сарын 11

Arslan.mn

Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд 19 дэх өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр Мон Роуд компаниуд давуу байдал бий болгосон гэх хэргийн нотлох баримтыг товчоор шинжлэн судлав.

Энэ үеэр  гэрчүүдийн өгсөн мэдүүлгийг прокурорын уншиж танилцууллаа.

Прокурорын асуултад ЗГХЭГ-ын ахлах рефератаар ажиллаж байсан гэрч н.Өлзийбаяр: Засгийн газрын 2013 оны 124 дугаартай тогтоолыг албажуулах явцад Н.Батбаяр сайдад уг тогтоолыг танилцуулахад Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын ажлыг шинээр барих мөрөнд оруул гэж хар үзгээр сум зааж бичиглэл үйлдсэн.

Хэрэв Батбаяр сайдын хэлсэн өөрчлөлтийг оруулахгүй бол гарын үсэг зурахгүй, Засгийн газрын тогтоол бүхэлдээ гарахгүй байх нөхцөл байдал үүсчхээд байсан гэв.

Ингэхдээ нэг километр замын өртөг дээр тооцоолол хийх, нэмэгдүүлэх талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр хэлжээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646986
0 эможи

Зочин
2023-05-14 11:55
Зам барих гэв гээд яллах нь буруу шүү.МАН 204 КМ зам тавьдаг нь ийм учиртай байна л даа
Зочин
2023-05-12 15:00
Өрийг өглөг болгоё гэж согтуурдаг энэ нөхрийн дүү Эрх зараа ч билүү? Хэдэн тэрбумаар нь зам тавина гэж зээл аваад тавиагүй өнгөрсөн биз дээ.
Зочин
2023-05-12 08:53
Монголчуудын аиьдралыг сүйрүүлсээ Хамаргүй тэнэг Батбаяр гэж галзуу
keyboard_arrow_up