СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашин мөргөлдөж, 2 хүн төмөр эд ангид хавчуулагджээ

2023 оны 5 сарын 11

Arslan.mn

Завхан аймгийн Идэр сумын Загастай  багийн “Пойлны хэсэг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 85 км, сумын төвөөс зүүн зүгт 12 км/-т Суудлын автомашин, ачааны автомашинтай мөргөлдөж автомашины эд ангид 2 хүн  хавчуулагдсан тухай дуудлагыг 5 сарын 11-ний өдрийн 04:34 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Асгат сумаас Завхан аймгийн Улиастай сумын чиглэлд зорчиж явсан “Хьюндай Маяти” загварын ачааны автомашин, “Митцүбиши Делика” загварын суудлын автомашинтай мөргөлдөж зорчигч иргэн Т /34 настай, эрэгтэй/, Б нар автомашины эд ангид хавчуулагдсан байсныг 25 минут ажиллаж эсэн мэнд гарган тус сумын их эмчид хүлээлгэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646976
0 эможи

keyboard_arrow_up