СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Реппер “290” 97-р сургуулийн сурагчдад “хар тамхи“ заржээ

2023 оны 5 сарын 11

Arslan.mn

Манай улсын хувьд “цагаан тахал” гэгддэг хар тамхины хэрэглээ сүүлийн жилүүдэд өндөр байгааг судалгаа харуулдаг. Хамгийн харамсалтай нь бага насны буюу оюутан сурагч залуусын  хар тамхины хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

Үүний нэгэн тод жишээ бол урлагын гэх тодотголтой дуучид хар тамхины хэрэгт холбогдох нь цөөнгүй. Залуус сонсдог хамтлаг, дуучдынхаа хувцаслалт болон трендийг даган дуурайхаас гадна хар тамхи хэрэглэдэг бол мөн л сонирхож хэрэглэх тохиолдол их байна.

Залуусын дунд Реппер “290” гэсэн нэрээр алдаршсан дуучин залуу өөрөө хар тамхи хэрэглэдэг гэх бөгөөд 97-р сургуулийн 12-р ангийн хэсэг хүүхдүүдэд зардаг гэх. Мөн фен клубын уулзалт нэрээр бүлэг бөөгнөрөл үүсгэж, удаа дараа хар тамхи хэрэглэхийг уриалж байжээ. Түүнчлэн зарим сурагч охид хар тамхи буюу Олон улсын нэршлээр бол морфинд донтсон аж. 290 гэх нэртэй дуучны уриалснаар олон сурагчид хэрэглэгч болсон бөгөөд хэрэгцээ шаардлага үүсгэх замаар сурагчдад хар тамхийг худалдан борлуулж өндөр ашиг олсоор байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд эцэг эхчүүд та бүхэн өсвөр насны хүүхдүүдэд тавих анхаарал халамжаа сайжруулж, чөлөөт цагаараа юу хийдэг, ямар сонирхолтой зэрэгт анхаарлаа хандуулахыг анхааруулж байна. Мөн хар тамхины талаар мэдээлэл мэдлэгтэй болгох, хэрэглэснээр ямар муу үр дагавар үүсэх талаар тогтмол ярилцахыг зөвлөж байна.

Эх сурвалж: asu.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
646971
1 эможи

Zochin
2023-05-11 15:11
Muu zolbin sheeshnuud
keyboard_arrow_up