Алтны компани руу бүлэг этгээд халдаж, 35 настай эрэгтэйн амь насыг хохироожээ

2023 оны 5 сарын 11

Булган аймагт бусдыг автомашинаар мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

Тодруулбал, Булган аймгийн Бүрэгхангай сумын Их тохойрол гэх газарт эрэгтэй хүн автомашинд дайруулж, нас барсан гэх мэдээллийг цагдаагийн байгууллага бүртгэсэн аж. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас тодруулахад тавдугаар сарын 10-ны өдөр уг хэргийг үйлдсэн байжээ.

Улмаар 35 настай эрэгтэйг 22 настай эрэгтэй Ланд Круйзер-200 маркийн автомашинаар мөргөж, амь насыг нь хохироосон байна.

Уг хэргийн талаар эх сурвалжаас тодруулахад "Нэр бүхий алтны компани руу 10 хүн бүлэглэн халдсан. Энэ явцад авто осол гарсан байх магадлалтай. Компанийн нэр одоогоор тодорхойгүй байгаа. Учир нь тухайн сумын нутагт зөвшөөрөлгүй ажилладаг компани байх магадлалтай байна. Одоогоор аймаг, сумаас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа гэх мэдээлэлтэй байна" гэсэн юм.

Хэргийг харьяа цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.

Эх сурвалж: eguur.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646969
0 эможи

keyboard_arrow_up