Цалинтай ээжийн мөнгийг 550 мянга болгох ХЭРЭГТЭЙ гэв

2023 оны 5 сарын 11

Өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүд үр хүүхдээ өсгөхөөс эхлээд ажлын ихэнхийг нуруундаа үүрч байна. Гэрийн ажил буюу хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд эмэгтэйчүүд эрчүүдээс гурав дахин их цаг зарцуулж байгааг судалгаагаар тогтоожээ. Тиймээс “Монфемнет” үндэсний сүлжээнээс жил бүр “Эмэгтэйчүүдийн нүдээр” уулзалтыг зохион байгуулдаг байна. Энэ жилийн чуулга уулзалтыг “Асрахуйн эдийн засаг” нэртэйгээр өчигдөр зохион байгууллаа.

Асрахуйн хөдөлмөр гэдэг нь хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ асрах, халамжлах, бие махбодь болон сэтгэлзүйн бүх төрлийн асаргаа, тусламж үзүүлэх үйлчилгээг хэлдэг. Ази номхон далайн орнуудад асрахуйн хөлсгүй хөдөлмөрийн 80 гаруй хувийг эмэгтэйчүүд гүйцэтгэдэг  байна. Үүнээс үүдэж эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээлд оролцох оролцоо, тэдний гэр бүл, нийгмийн харилцаанд тэгш бус байдал үүсдэг ажээ.

Харин манай улсын нийт хүн амын 50.7 хувь буюу дунджаар нь 1.8 сая нь эмэгтэйчүүд. Тэгвэл дээрх эмэгтэйчүүдийн тал нь нөхөн үржихүйн нас буюу 18-45 насныхан байгаа юм. Эмэгтэйчүүд ид ажил хөдөлмөр эрхлэх насандаа ихэвчлэн хүүхэд төрүүлдэг. Харин төрөлтийн түвшин ихсэх тусам эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн оролцоо буурдаг аж. Монфенмент үндэсний сүлжээнээс гаргасан судалгаагаар нийгэмд эрэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо 66.4 хувь байдаг бол эмэгтэйчүүдийнх 51.5 хувь байгаа юм. Тиймээс эмэгтэйчүүдийн ажиллах оролцоог нэмэгдүүлэхийн тулд ямар алхамууд хийх хэрэгтэй байгаа тухай хэлэлцсэн юм.

 

Эмэгтэйчүүд багадаа гурван жилийг асрахуйн ажилд зарцуулдаг

Иргэн С.Намуун 2-10 насны гурван хүүхэдтэй. Тэрбээр амьдралынхаа 10 жилийг хүүхэд болон нөхрөө асрахад зарцуулсан байна. Хүүхэд төрүүлэхээсээ өмнө хувийн компанид менежер хийдэг байжээ. Хүүхдээ хоёр нас хүрэхээр нь цэцэрлэгт өгөх гэтэл сугалаа таараагүй аж. Ингээд дараа жил нь цэцэрлэгийн сугалаанд аз нь таарч хүүхдээ хамруулсан байна. Энэ тухайгаа “Хүүхдээ гурван настай байхад цэцэрлэгт өгч ажилдаа орсон. Гэвч хүүхэд маань өвдөх, цэцэрлэгээс авах цагаас нь үргэлж хоцрох асуудлууд тулгарч эхэлсэн. Хүүхэд өвдөхөд байгууллага эхний удаа чөлөө өгнө. Хоёр дахь удаагаа дургүй чөлөө өгнө. Гурав дахь удаагаа дургүйцэж эхэлдэг. Ингээд аргагүй эрхэнд ажлаасаа гарсан. Удалгүй дахин жирэмсэлж төрсөн. Түүнээс хойш гэртээ хүүхдүүдээ асарч байна” гэв. Мөн С.Намуун ажил хийх сонирхолгүй, өөртөө итгэх итгэлгүй болсон гэдгээ энэ үеэр учирлаж байлаа. Бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүд хүүхдийн тооноос хамаарч цалингүй ажил буюу асархуйн ажилд зарцуулах цаг нь нэмэгддэг байна. С.Намууны энэхүү жишээ нь ихэнх ээжүүдэд тохиолддог кэйс. Тэгвэл ид хөдөлмөрлөх насны эмэгтэйчүүд асархуйн ажил хийснээр хөдөлмөрийн зах зээл дэх жендерийн тэгш бус байдлыг бий болгож байна гэдгийг “Монфемнет”  үндэсний сүлжээний хийсэн судалгаанд дурьджээ. Тиймээс цалинтай болон цалингүй асархуйн ажлыг эдийн засгийн гол хэсэг болохыг хүлээн зөвшөөрч, бодлогоор шийдвэрлэх хэрэгтэйг энэ үеэр эх сурвалжууд хэлж байсан юм. Энэ тухай Монфемнет үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал “Өнөөдрийн хэлэлцүүлэгт судлаачид, иргэний нийгэм, олон улсын байгууллага болон төр, орон нутгийн 200 гаруй хүн оролцож байна. Монгол Улс хүн амаа өсгөх бодлоготой улс. Гэвч төрөлтийг дагасан олон асуудал ээжүүдэд тулгардаг. Хүүхдийн боловсрол болон эрүүл мэндийн асуудал нь эмэгтэйчүүдийг гэртээ сууж хөлсгүй хөдөлмөр эрхлэх шалтгаан нь болж байна. Жишээлбэл, цаг ашиглалтын судалгаанаас харахад эмэгтэйчүүд эрчүүдээс гурав дахин их ачаалал үүрдэг. Тодруулбал, эмэгтэйчүүд үр хүүхэд, ахмад настан, өвчтэй гишүүнээ асарч байгаа цаг үнэлэгддэггүй. Тиймээс төр энэ чиглэлийн ажлыг бодлогын түвшинд авчирч анхаарах хэрэгтэй. Асархуйн эдийн засаг нь оршин тогтнохуйн үндэс. Хүндээ ээлтэй нийгмийг асархуйн эдийн засгаар нь шинждэг.  Тиймээс энэ төрлийн хөдөлмөр эрхлэлтийг анхааралдаа авч хөдөлмөрийг нь үнэлэх хэрэгтэй. Ингэж чадвал ДНБ 16 хувиар өсөх боломжтой. Асархуйн цалин буюу цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг улсаас олгодог. Энэ нь хүүхдийн живх, сүүний үнэд ч хүрдэггүй. Залуу гэр бүлийн өрхийн амьжиргаанд дэм болж чадахгүй байна. Тэгвэл гэр бүлийнхээ үргэлжлэл, улс орны ирээдүйг бэлтгэж буй хөдөлмөрийг хүлээн зөвшөөрч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцэхүйц цалин олгох хэрэгтэй” гэв. Мөн бага насны хүүхэдтэй ээжүүдэд ажил хийх бололцоо байдаггүйг энэ үеэр онцолж байв. Хөдөлмөрийн насны иргэдээ нийгмээ хөгжүүлэхэд ашиглах хэрэгтэй. Хөдөлмөрийн шинэ хуулиар гэрээсээ болон цагаар ажиллах боломжийг бий болгосон ч ажил олгогчид үүнтэй дасан зохицож чадахгүй байгааг иргэний нийгмийн байгууллагууд хэлж байлаа.

Хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн оролцоо үгүйлэгдэж байна

Хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийг ижил тэгш оролцуулъя гэвэл зах зээлийн эдийн засагт цалин хөлсгүй хийгддэг асран халамжлах ажлыг хүлээн зөвшөөрч, ачааллыг багасгах, дахин хуваарилах, цогц стратеги боловсруулах нь чухал. Асрахуйн эдийн засаг ядуурлыг бууруулах, нийгэм эдийн засгийн тэгш бус байдлыг арилгах, зохистой хөдөлмөрийг бүтээх бодлогын асуудал юм.

Ингэхийн тулд Засгийн газар  асрахуйн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах, Албан ёсны статистик, дата бүрдүүлэх, хөлсгүй хөдөлмөрийг эдийн засгийн утгаар үнэлэх механизм бий болгох, нийгэм дэх жендэрийн тэгш бус байдал, хэвшмэл ойлголтыг халах, Хувийн хэвшлийн оролцоо, ИНБ-н оролцоог дэмжих, бодлогын зохистой орчин бүрдүүлэх шаардлагатай. Харин хувийн хэвшил асрахуйн хөдөлмөрт эрэгтэйчүүдийн оролцоо/ манлайлал, цаг хэмнэсэн, уян хатан технологи Ажлын байрны зохистой стандартыг бий болгохыг тулд Засгийн газартай хамтран иновацид суурилсан асрахуйн бизнесийг дэмжих хэрэгтэй ажээ.

Тэгвэл сингапурт асрахуйн тусламж, үйлчилгээг хувийн хэвшил зэрэг төрийн оролцоогүй байгууллагуудаар гэрээлэн гүйцэтгүүлдэг байна. Асрахуйн салбарт хөдөлмөр эрхлэхтэй холбоотой шилжилт хөдөлгөөн, асаргааны албан бус үйлчилгээ болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг идэвхтэй дэмждэг. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асардаг гэр бүлүүдэд сар бүр мөнгөн тэтгэмж олгодог байна. Сонирхуулахад дөрвөн эмэгтэй тутмын гурав нь эдийн засгийн болон хөдөлмөрийн зах зээлийн оролцоогоо нэмэгдүүлж амьжиргаагаа сайжруулах хүсэлтэй байдаг байна.a

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
13
haha an post
2
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
646962
91 эможи

Ганчулуун
2023-05-15 01:53
Маш их дэмжиж байна
Зочин
2023-05-14 15:28
Demjij bn
Зочин
2023-05-14 15:27
Demjij bn
Зочин
2023-05-14 02:19
Дэмжиж бна
Зочин
2023-05-14 02:18
Demjij bna
Номин-Эрдэнэ Боржигон
2023-05-13 23:14
Харин тиймээ 2013 оноос хойш 3 төрлөө ажил хийх боломжгүй 10н жил хүүхдүүд харж цэцэрлэг сургуульд зөөж настай хадам ээжийгээ асарч ямарч санхүүгийн эрх чөлөөгүй нийгмээс тусгаарлагдаж амьдарлаа. Ядаэ цалинтай ээжийн сүртэй нэртэй сүртэй мөнгөө нэмвэл ээжүүдэд маш их дэм бно.
Zochin
2023-05-13 17:54
Demjij bn
.
2023-05-13 17:27
Zuw shvv demjij bna
Зочин
2023-05-13 15:15
Demjij bna
Зочин
2023-05-13 14:04
Demjij bn zow
Зочин
2023-05-13 11:40
Demjij bn 50k haana ch hurdeggui pampers hurehgui bn shuu dee
Зочин
2023-05-13 10:26
demjij bn
Zochin
2023-05-13 09:58
Zow
bolorma bayrmagnai
2023-05-13 08:24
demjij bn 50k haanaa ch hvrehgui bn eej nar bid vnheer sanhvv hvnd baigaa
Zochin
2023-05-12 23:49
Tiim shvv demjij bn
Зочин
2023-05-12 23:49
Tiim shvv
G
2023-05-12 23:39
Demjij bna
muugii
2023-05-12 21:12
demjij bnaa
Зочин
2023-05-12 20:40
demjij bna
Ts.N
2023-05-12 19:57
demjij bn.
Zoljargal
2023-05-12 18:45
Demjij bn100%
Altanzul
2023-05-12 18:37
Demjij bn
Saraa
2023-05-12 17:53
Demjij bn
Зочин
2023-05-12 17:52
Demjij bn
Баярхүү Болортуяа
2023-05-12 17:43
Demjij bn
Зочин
2023-05-12 16:32
Demjij bn
Zochin
2023-05-12 16:13
Demjij bn
Asem
2023-05-12 15:34
Zob
Зочин
2023-05-12 14:40
Demjij bn. Uneng helhed huuheddee pampers awch hurgui Shahuu bna shdee
Eej
2023-05-12 13:58
Demjij baina
Zochin
2023-05-12 13:42
demjij bn uneheer heregtei yum shuu emegteichuud bidend
Зочин
2023-05-12 13:33
Demjij bn
Зочин
2023-05-12 13:17
Зөв зөв дэмжих байна
dawaasvren
2023-05-12 12:49
demjij bna
Энхдулам
2023-05-12 12:45
Дэмжиж бна
lhagvajav
2023-05-12 12:42
demjij bn
Shine eej
2023-05-12 12:35
Tiim shv 50k r yuc awch hvrehgvi hetsvv ym 550k bolgwol ydj nohriin tsalin hesgte c gsn harj suuhgvi nemertei shvvde demjij bnaaa
Zol
2023-05-12 12:33
Demjij bn
Nomun
2023-05-12 12:32
Demjij bna
Нарантуяа
2023-05-12 12:22
Энэ цалинг одоо нэмэх болсон 50000үнэндээ л хэцүү дэмжиж бн
Зочин
2023-05-12 12:12
Маш зөв дэмжиж байна
Bayrmaa
2023-05-12 11:12
Demjij bn ene tsalintai eeje vnher nemeh hergtei jiwh awd duusa svvgech awcb bvrehgvi mongo vnher nemeh hergtei shvv
gvndegmaa
2023-05-12 10:56
demjij bna
vvree
2023-05-12 10:29
Demjij bna
Zochin
2023-05-12 10:28
Demjij bn
Зочин
2023-05-12 10:27
Demjij bn
Buynjargal
2023-05-12 10:18
Vneheer tiim shvv demjij bna
Darisvren
2023-05-12 10:10
Demjij bn
Guljaukar
2023-05-12 09:26
Demjij bn
Marta
2023-05-12 08:59
Demjij bnaa
Sarnai
2023-05-12 06:44
Demjij baina
Anarmaa
2023-05-12 01:04
demjoj bna
Zochin
2023-05-12 00:58
Demjij bn
Зочин
2023-05-12 00:58
Demjij bn
чагцалдолмаа бямбажав
2023-05-11 23:32
Demjij bn
Зочин
2023-05-11 23:11
Дэмжиж байна
Зочин
2023-05-11 23:07
Дэмжиж байна
Зочин
2023-05-11 21:43
Үнэн шүү дэмжиж байна 50бол үнэндээ хүрэлцэхгүй байна
Eej
2023-05-11 19:30
Demjij bn
Baysgalan
2023-05-11 18:36
demjij bna
Зочин
2023-05-11 18:18
Тиим шүү дэмжиж бнаа
Зочин
2023-05-11 17:34
мөрөөдцөн гарууд
Зочин
2023-05-11 17:24
Demjij bn shvv
Buynjargal
2023-05-11 17:08
Demjij bn shvv vnheer heregtei bnshvvv hetsvv tsag ves
Зочин
2023-05-11 16:22
Demjij bn
Пүрэвжаргал
2023-05-11 14:39
Үнэн шүү дэмжиж бна
keyboard_arrow_up