ЦЕГ: Тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа хашлага мөргөсөн иргэнийг түр саатуулан шалгаж байна
2023 оны 5 сарын 10
Тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа хашлага мөргөсөн хэрэг Хан-Уул дүүрэгт гарчээ.
Тодруулбал, энэ сарын 9-ний 06:05 цагт 120 мянгатын автобусны буудлын хойд замд "BMW маркийн тээврийн хэрэгсэл замын хашлага мөргөөд маш хурдтай явж байна, жолооч нь согтуу байх шиг байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж, осол гаргасан тээврийн хэрэгслийг 36 настай, эрэгтэй "А" гэгч жолоодож явсныг тогтоожээ.
Тухайн иргэнийг түр саатуулж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









646954
0 эможи
иргэн
2023-05-10 16:38
мэдээнийхээ эх сурвалжийг дурдаж байгаач ээ, ххаха үг үсэггүй хуссан байх юм хха
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс