ОБЕГ: Осолдсон нисдэг тэрэг дотор нэг алба хаагч явсан, ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

2023 оны 5 сарын 10

Arslan.mn

Нисдэг тэрэг унасан осол өнөөдөр гарсан.

Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад  "ОБЕГ-ын харъяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Cabri-G2 загварын, MT-109 дугаартай сургалтын 2 хүний суудалтай агаарын хөлөг сургалт дадлагын нислэг үйлдэхээр 09:01 цагт хөөрч, 09:50 цагийн орчим буух үедээ талбайн шороон зурвас дээр унасан. Тус анги нь сургалт бэлтгэлийн хүрээнд өдөрт 4 удаагийн нислэг үйлддэг.

тухайн үед сурагч нисгэгч ганцаараа ниссэн бөгөөд одоогоор биеийн байдал хэвийн байна. Эмнэлгийн байгууллагад шилжүүлж, шаардлагатай бүх төрлийн шинжилгээнд хамруулсан.

Ослын газарт Агаарын цэргийн командлал, Цагдаагийн газар, ИНЕГ, Прокурор, Шүүх шинжилгээний байгууллага зэрэг мэргэжлийн байгууллагуулагуудаас бүрдсэн ажлын хэсэг техникийн ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Сургалтын нислэгийг Буянт-Ухаа нисэх буудалд хийж байсан" гэв.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646949
0 эможи

keyboard_arrow_up