Бусдад хүчирхийлүүлсэн 15 настай охин орон сууцны дээврээс үсэрчээ АМИА АЛДЖЭЭ

2023 оны 5 сарын 10

Arslan.mn

Өвөрхангай аймгийн дугаар сургуулийн аравдугаар ангийн сурагч нас барсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, бусдад хүчирхийлүүлж, хохирогч болсон 15 настай, эмэгтэй хүүхэд амиа хорлож, нас барсан юм.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хоёр хөлийн шилбэ хэсгээр хугарсан өсвөр насны эмэгтэй хүүхэд хүргэгдэн ирлээ” гэх дуудлага тавдугаар сарын 9-ний 21:05 цагт Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газрын албан хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад “Арвайхээр сумын дугаар хаягт бүртгэлтэй, 15 настай эмэгтэй хүүхэд орон сууцны дээврээс унасан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн ирсэн байжээ. Анхан шатны тусламж үзүүлэх явцад охин шархаа даалгүй амиа алдсан байна” гэв.

Талийгаач охиныг хүчирхийлсэн хэрэг нэгдүгээр сард гарчээ. Охин удаа дараа цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч, хохирогчоор оролцож байжээ.

Эх сурвалж: ergelt.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
9
ouch an post
confuse an post
angry an post
3
646945
13 эможи

keyboard_arrow_up