ШУУРХАЙ: Буянт-Ухаад сургуулилт хийж байсан ОБЕГ-ын нисдэг тэрэг осолджээ
2023 оны 5 сарын 10
Өнөөдөр 11 цагийн орчимд Буянт-Ухаад дадлага сургуулилт хийж байсан ОБЕГ-ын нисдэг тэрэг осолджээ.
Тодруулбал, хоёр хүний суудалтай онгоцыг нисгэгч нь бууж байх үедээ хүчтэй газардуулсны улмаас нисдэг тэрэг хажуу талаараа бууж осолджээ.
Тухайн нисдэг тэргэнд сууж явсан нисгэгч сургагч багшгүйгээр ниссэн бөгөөд хүн гэмтэж бэртээгүй гэв.
Мөн нисдэг тэрэг осолдсон тухай дуудлага мэдээллийн дагуу ИНЕГ-аас шалгалтын баг гарч газар дээр нь ажиллаж эхэлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









646944
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс