Нислэг нь цуцлагдсан Япон улсын иргэний хохирлыг “Аэро Монголиа“-ийнхан барагдуулна гэв

2023 оны 5 сарын 10

Arslan.mn

“Аэро Монголиа” компанийн хариуцлагагүй үйлдлийн талаар жиргэсэн Япон иргэний жиргээ 6 сая гаруй хандалт аваад байна.

Тэгвэл энэ асуудлаар ИНЕГ-аас  дараах тайлбарыг өглөө.

" "Аэро Монголиа" ХХК-ийн A-319 агаарын хөлөг тавдугаар сарын 03-12-ны өдрүүдэд ээлжийн техник үйлчилгээнд орсонтой холбоотойгоор Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгийн 200 орчим зорчигчийг “МИАТ” ТӨХК-ийн гурван удаагийн нислэгт шилжүүлжээ. Ингэхдээ тус компанийн гэрээт цахим борлуулалтын сувгаар 5 дугаар сарын 07-ны өдрийн тийз худалдан авсан Япон Улсын иргэн зорчигчид нислэгийн цаг өөрчлөгдсөн талаар мэдээлэл өгөөгүйгээс уг зорчигч нисэх буудалд очиж, улмаар нислэгийн өөр маршрутаар зорчжээ. “Аэро Монголиа” ХХК нь олон улсын гэрээ конвенцийн дагуу агаарын тээвэрлэгчийн хариуцлагын хэм хэмжээний хүрээнд тухайн зорчигчийн хохиролыг барагдуулах арга хэмжээ авахаар ажиллаж байна гэв.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646939
0 эможи

keyboard_arrow_up