ҮЙЛ ЯВДАЛ: “Уул уурхайн биржийн эко систем” форум зохион байгуулна

2023 оны 5 сарын 10

Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 10-ны Лхагва гарагт өрнөх зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

ШАНГРИ-ЛА ЗОЧИД БУУДАЛ

08:30 цагт: “Эмэгтэйчүүдийн нүдээр: Асрахуйн эдийн засаг” чуулган болно. Утас: 94931669.

МОНГОЛЫН ҮНДЭСНИ ХУДАЛДАА АЖ, ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ

09:00 цагт: “Уул уурхайн биржийн эко систем” форум зохион байгуулна.

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ

11:00 цагт: Хууль зүй, дотоод хэрэг, аюулгүй байдлын салбарын хүний нөөцийг бэлтгэдэг Дотоод хэргийн их сургуульд "Генералуудын гэргий” клубийн гишүүд ном хандивлаж, сургалтын орчинтой танилцана. Утас: 99996206

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

11:00 цагт: “Хатан хишиг үндэс ХХК”-ийн барьж буй “Energy residence luxury” хотхоны барилга дээр ажиллаж байсан 30 настай ажилчин 15 давхраас унаж хүнд гэмтсэн асуудлыг хуулийн хүрээд шалгахгүй, ажилчны хохирлыг барагдуулахгүй байгаа талаар мэдээлнэ. Утас: 88785844 /АТГ-ын үүдэнд/

“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

12:00 цагт: “Таван толгой” ХК-иас эзэмшиж байсан хувьцаагаа хууль бусаар алдсан иргэд мэдээлэл хийж, Ерөнхий сайд, Хууль зүйн сайдад хүсэлт гаргах гэж байгаа талаараа мэдээлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646928
0 эможи

keyboard_arrow_up