ШУУРХАЙ: С.Батдөлд 7,3 тэрбум төгрөгийн “хахууль“ өгсөн 6 ААН-н удирдлагын гэм буруутайг тогтоон, мөрдөн шалгах ажиллагаа дуусчээ

2023 оны 5 сарын 10

Arslan.mn

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн хорих ялыг энэ сарын 8-ны өдөр дахин нэг сараар сунгаад байгаа билээ.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрт болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс авилгад авсан 7.3 тэрбум төгрөгийг хураан авсан хэрэгт Авилгатай тэмцэх газар болон Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг бүрэн явуулж дуусгажээ.

Тодруулбал, мөрдөн шалгалтаар С.Батдөлд 7,3 тэрбум төгрөгийн хахууль өгсөн нийт 6 аж ахуй нэгжийн удирдлагуудыг хамт татан гэм буруутайг тогтоон, улмаар энэ сарын 05-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Одоо бидэнд жирийн иргэдийн боломжийг хулгайлж өөрсдөө хаан мэт авирладаг тэднийг хэргийг хэрхэн шийдвэрлэхийг харах л үлдлээ...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646923
0 эможи

С.Батдөл

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up