Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг байгуулснаар арьс ширний 80 хувийг гүн боловсруулах боломжтой

2023 оны 5 сарын 09

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Эмээлт эко аж үйлдвэрийн парк НӨААТҮГ-ын захирал Б.Мягмар нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун болон холбогдох албаныхантай уулзав.

Уулзалтаар Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн талаар санал солилцсон юм. Тодруулбал, паркийн дэд бүтцийг Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд бүтээн байгуулах тухай хэлэлцлээ.

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг байгуулснаар арьс ширэн түүхий эдийн гүн боловсруулалтын түвшин 50 хувиар нэмэгдүүлж, нийт боловсруулах арьс ширний 80 хувийг гүн боловсруулах боломжтой болох юм. Ингэснээр жилд 3 сая хос гутал үйлдвэрлэж, одоо байгаа үйлдвэрлэлийн хүчин чадлаа даруй гурав дахин нэмэх аж. Мөн сүүлийн үеийн техник, технологид суурилсан бохир ус цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулж, одоогийн бохир ус цэвэршүүлэгчийн түвшин 3-4 дахин нэмэх боломжтой.

Ийнхүү тус паркийн бүтээн байгуулалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дэмжин, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646906
1 эможи

keyboard_arrow_up