ТАЙЛБАР: Чойжин ламын сүм музейд сан хөмрөг, үзэсгэлэнгийн танхим барих нь зүйтэй хэмээн мэргэжлийн байгууллагууд дүгнэлт гаргасан
2023 оны 5 сарын 09
Чойжин ламын сүм музейн барилгын асуудлаар өнөөдөр /2023.05.09/ мэдээлэл хийлээ.
Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн " Энэхүү байгууллага байгуулагдаад 115, музей болоод 85 жил болж байна. Манайх төвийн халаалт, төвлөрсөн шугамд холбогдоогүй. Гүнийн худгаар ундны болон хэрэглээний усаа хангадаг. Манайх 20 ажилтантай үйлчилгээний байгууллага.
Музейг төвийн халаалтад холбож болох эсэх талаар мэргэжлийн байгууллагад хандсан. Халаалт тавихын тулд дулаан алдалтыг нь арилгах хэрэгтэй гэсэн.
Нөгөө талаас сан хөмрөгийн танхим барих нь зүйтэй гэдгийг мэргэжлийн байгууллагууд дүгнэж байгаа. Эхний байдлаар 12х54 хэмжээтэй барилга барихаар яригдсан. Батлагдаагүй, анхан шатны скиз зураг. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









646904
0 эможи
mgl hyy
2023-05-10 08:13
100 jil bolj bsn baisanaar n bailgaachee
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс