ТОДРУУЛГА: “Манай хүүхдийг олон хүмүүс зодсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2023 оны 5 сарын 09
Цагдаагийн байгууллагад энэ сарын 08-ны өдрийн 21 цаг 35 минутад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд “Манай хүүхдийг олон хүмүүс зодсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 14 настай, эрэгтэй “Т” гэгч хүүхэд хичээлээ тараад автобусанд суухаар ангийнхаа найзуудтай хамт явж байхад нь нэгийг нь зүс таних хүүхдүүд биед нь халдаж зоджээ.
Энэ үйлдлийг шалгаж, хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоохоор шинжилгээний байгууллагад шинжээч томилсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









646902
0 эможи
Сонин
2023-05-11 14:18
Бүлэглэл гэдэг хамгийн муухай шүү д
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс