Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг НПГ-т шилжүүлжээ
2023 оны 5 сарын 09
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарыг нүүрсний гэх хэргээр мөрдөн шалгаж байгаа.
Нүүрсний хэргээр хоригдсон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг өнгөрсөн баасан гарагт /2023.05.05/ цагдан хорих хугацаа дууссанаар батлан даалтаар сулласан байдаг.
Тэгвэл дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг АТГ-аас мөрдөн шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг Нийслэлийн прокурорт хүргүүлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
646899
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс