Улсын чанартай замын засварт 10.3 тэрбум төгрөг зарцуулна

2023 оны 5 сарын 09

Arslan.mn

Засгийн газраас санаачилж буй "Шил ажиллагаа"-ны хүрээнд Улсын авто замын сангийн мэдээллийг нээлттэйгээр байршуулсан. 

Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал "Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Улсын авто замын сан гэж бий. 2008 оноос хойш 231.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Тухайлбал, тус оноос хойш 106 хуулийн этгээд 522 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр санхүүжилт авчээ. Нээлттэй байршуулсан мэдээллээс харахад, өнгөрсөн жил 60.4 тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн нь 15 жилийн хугацаан дахь хамгийн өндөр дүн байна. 

Тухайлбал, Олон улс, улсын чанартай авто замын засвар, арчлалтад 2022 онд хамгийн их буюу 38.4 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Харин энэ жилийн хувьд улсын чанартай замын засварт 10.3 тэрбум төгрөг тавигдсан нь өнгөрсөн онтой харьцуулахад хоёр дахин бага санхүүжилт байгаа юм. 

зурагХарин авто зам ашигласны төлбөр авах цэгүүдийн үйл ажиллагааны зардалд нийт 18.9 тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн байна. 

зураг

Ташрамд дурдахад, Зам тээврийн, хөгжлийн яамнаас нээлттэй байршуулсан 522 төслийн 336-г нь улсын төсвөөс, 186-г нь олон улс, улсын чанартай болон тусгай авто зам ашигласны төлбөрөөс санхүүжилтийн эх үүсвэрийг гаргажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646896
0 эможи

keyboard_arrow_up