ШУУРХАЙ: Өнөөдөр шүүхээс дуучин Т.Дэлгэрмөрөнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оноожээ

2023 оны 5 сарын 08

Arslan.mn

Өнөөдөр өглөө 9.00 цагт дуучин Т.Дэлгэрмөрөнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд түүнд ял оноосон байна.

Тодруулбал, тус шүүхээс шүүгдэгч Т.Дэлгэрмөрөнг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улмаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэжээ.

Яг ямар үндэслэлээр ял оноосон талаар бид Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээс тодруулахад " Иргэнээс ирсэн  өргөдлийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж улмаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-2 зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ хүрээнд  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Дэлгэрмөрөнг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар оногдуулсан" гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
646873
2 эможи

keyboard_arrow_up