Т.Анхбаяр цагдан хоригдсоноор “60 ТЭРБУМ”-ЫНХАН бужигнаж эхэлсэн үү

2023 оны 5 сарын 05

Arslan.mn

Хаврын улс төр “60 тэрбум”-ынхнаар үргэлжлэх бололтой. Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны хүрээнд “шувуу” Т.Бадамжунайг Филиллин улсын Сэбү арлаас авчирснаар “60 тэрбум”-ын хэрэг дахин сөхөгдөж эхэлжээ. Цагтаа “том ах” явсан Т.Бадамжунай ч ноцтой, ноцтой асуудлаар дуугарч эхэлсэн тул олон жил дарагдсан улс төрийн хэргүүдийн зангилаа тайлагдах сэжүүр болж байгаа гэнэ.

Монголын улс төрд “60 тэрбум”-ын гэх хэрэг тод тамгалагдсан. Хэргийн эзэд М.Энхболдыг хаан болгоод, өөрсдөө ноён болох хүсэлтэй байсан тул төрийн албыг аалзны тор мэт хэрсэн сүлжээ болгох “хар” техологи боловсруулж, эрхэм дарга М.Энхболдод танилцуулсан байдаг. Гэвч ноён урваач, нохой шарваач гэгчээр тэдний боловсруулсан супер схем нь Г.Доржзодов гэгчээр дамжин задарч, хаан битгий хэл нэр бүхий хүмүүс нь “хар гэр”-т хоригдоход хүргэсэн. Тухайн үед НИТХ-ын дарга байсан Ц.Сандуй нар “60 тэрбум”-ын хэргээр ял авсан ч хэрэг нь анхаарал татсан хэвээр үлдсэн байв.

ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙ ГЭДЭГ,  “60 тэрбум”-ын схемийг зохиолцож явсан нэр бүхий хүмүүсийг хуулийнхан баривчлан ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангид саатуулаад сар орчим болж байгаа гэх. Тэдий нэг нь Т.Анхбаяр гэгч IT инженер мэргэжилтэй залуу байгаа ба Ц.Сандуйгийн “БАРУУН ГАР” явсан тэрээр гол хүмүүсийнх нэг гэнэ. Улстөр, бизнесийнхний гар хөл болсон жирийн нэгэн IT инженерийг хэн “60 тэрбум”-ын схемийг зохиосон гэж бодох вэ дээ, ялангуяа ард иргэд. Гэтэл Т.Анхбаяр баригдсанаар улс төрийн хөшигний ард “60 тэрбум”-ынхан бужигнаж эхэлсэн байна. Түүнчлэн Т.Анхбаяр баригдсан нь ХХБ-ны удирдлагуудад ч хүндээр тусч байгаа бололтой.

Учир нь, дахиад л Эрдэнийн 49 хувийн асуудал хөндөгдөх сэжүүр гарсан гэх мэдээлэл байна. Тиймээс тэд арга ядахдаа олон нийтийн сүлжээгээр монголын шүүх хүний эрхийг зөрчиж байна, хуулийнхан мөрөөрөө явж байсан хүнийг дураараа хорьж байна гэх утга агуулгатай мэдээ мэдээлэл түгээн “ТАРХИ УГААХ” ажиллагааг хэрэгжүүлжээ. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ гэдэг үг байдаг. Сүүлийн үед хэн дуртай нь олон нийтийн сүлжээг нохойд барьдаг мод шиг ашиглах болсон нь худлаа биш. Тиймдээ ч түрүүлж дуугарсан, чанга хашиграсан, жагсаал цуглаан зохион байгуулж, тэмцэгчийн дүрд тоглосон хэн гуай ч олон нийтийг сүлжээгээр бамбай хийн хууль бус үйлдлээ, худалч хуурмаг дүрээ нуух гэж оролддог болсон нь нийгмийн бодит үнэн дүр төрх.

Эх сурвалж: asu.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646815
1 эможи

Зочин
2023-05-05 23:08
Одоо энэ 60 тэрбум гээд худлаа зүйлийг хичээнгүйлэн ч жил ярьдаг юм бэ худлаа гэдэг шүүхээр гэм буруугүй гээд нотлогдсон биздээ тэр нүүрсний хулгай 44 их наяд хөгжлийн банк гээд ард иргэдийн татварын мөнгийг хулгайлан хуваагаад идсэн гаруудыг олж илрүүлэлдээ
Зочин
2023-05-05 23:07
Naadh chine bldgoo blood shalguuldagaa shalguulaad heregsngui blood gutgeleg gdgn batlagdaad duussn shdee sandui gd hun uls turiin zolios bld duussn shdee huurhii gem buruuguin batlagdtsn ingej t1 yum hiij bsnaas ter nuursnuu hulgaichuud hugjliin banknii hukgaichuudaa batij horiocheee
Зочин
2023-05-05 23:05
aa uhsen ene hediig hunii beldej irsen sxemiig harj sonsson gedgvi l yum bol yug ni dahij shalgaad bdin ter hugjliin banknaas shaasan 44 ih naydaar ni hulgailsan garuudiig barildaaa
Зочин
2023-05-05 23:04
60n chine 44 ih naydiin hajuud yostoi japak shuu whaha
Зочин
2023-05-05 23:03
za yostoi oilgohgvi yum bbaina zvger neg yariag yug ni shalgah geed bgaan dorjzodow zohiogood ed nart sonsgoj hugjliin bank nuurschid chine bvr notloh barimttai yum bgaazdee
Зочин
2023-05-05 23:02
60terbum gene shuu ter nuursnii hulgaichdaa bariach naad 60n sxemiig chine zohioson hun ni zodow gedgiig ni bvgd l meddeg bolloooo
Зочин
2023-05-05 23:02
Нүүрс хулгайлсан Хөгжлийн банкнаас зээл авсан ЖДҮ сангаас мөнгө авсан хүмүүсээ бариач ээ эд нар чинь бүгд баримттайгаа байна шүү дээ энэ жаран тэрбумын хэрэг чинь хажууд нь зүгээр нэг яриа байсан гээ биздээ
Зочин
2023-05-05 23:01
Xaxa naad 60 terbum chine bvr ulig bolloo huue haha yamarch barimtgvi zvgeer neg yarua tudii zviliin araas ahin dahin huutsulduj bhaar naad barimttai herguud nuurs hugjliin banknii herguuddee shiitgeliig ni uguuch
Зочин
2023-05-05 23:00
Яаая нүүрсний хулгайчидаа мартагдуулах гээд айн жарантэрбум чинь яриа 44 их наяд чинь баримттай хулгай
Зочин
2023-05-05 22:59
Ukhsen khoinoo jaran terbumbol zugeer neg erkh medeld khureh gej zokhioson zokhiol gej khardag baakhan khun khelmegduulj erkh medeld khurchikheed ikh naydaar ni idej uuchikhaad odoo ikh naydiin khulgaigaa nuukh gej dakhiad yrij baina uu te
Зочин
2023-05-05 22:58
Нүүрс Хөгжлийн банкны дээрэм ээ бултуулж байгаа юм байна лдаа тэр хулгайч нараа бариаё
Зочин
2023-05-05 22:57
Их наядуудаа бичээ. 60 тэрбумын схем зохиож ярьсан хүмүүс чинь хариуцлагаа хүлээцэн. Одоо том хулгайнуудаа ярьцгаая
Зочин
2023-05-05 22:54
za uhsen 60 terbumiig yug ni shalgadag yum ugasaa l oilgomjtoi zvger neg yaria l bsn bizdee naadahnii chine hajuud barimt notolgootoi nuurs hugjliin banknii herguudee shalgaad heregtnuudiig bariasai
Зочин
2023-05-05 15:36
60 terbumiig sergeegeed sergeegeed yuch olj doloohgvi naaduul chine zvgeer l nuursnii hulgaigaa martuulah gej l ingej bgaan tiim l mundag yum bol yagaad odoo boltol ezentei notolgootoi nuursnii hulgaichidaa barihgv baigaa yum
keyboard_arrow_up