Барилга, хот байгуулалтын сайд “ШИНЭ ХАРХОРУМ“ хотын захиргааны үйл ажиллагаатай танилцлаа

2023 оны 5 сарын 04

Arslan.mn

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн "Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанд ажиллаж, хотын Ерөнхий төлөвлөгөөний боловсруулалт болон бусад ажлын хүрээнд мэдээлэл сонслоо.

“Хархорум хотыг сэргээн байгуулах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, “Орхоны хөндийд "Шинэ Хархорум" хот байгуулах тухай” УИХ болон ЗГ-ын тогтоолын дагуу хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа байгуулагдан ажиллаж байна.

Тус захиргаа "Шинэ Хархорум" хотын Ерөнхий төлөвлөгөөг боловсруулах хүрээнд судалгааны ажлууд дээр төвлөрөн ажиллаж байгаа талаараа сайдад дэлгэрэнгүй мэдээлэл тавилаа.

Барилга, хот байгуулалтын сайд "Шинэ Хархорум" хотыг сэргээгдэх эрчим хүчний нөөцлүүртэй, эко ногоон хот болгох чиглэлд анхаарч, дэд бүтцийн төлөвлөлтүүдээ хийх ёстойг албаныханд сануулж, холбогдох үүрэг чиглэлүүдийг өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
646802
1 эможи

keyboard_arrow_up