СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Малын саравчинд гарсан галд 40 толгой бог өртжээ
2023 оны 5 сарын 04
Өвөрхангай аймгийн Хужирт сумын Бэрх багийн “Хонт бууц” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 90 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км/-т Малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 07:38 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн 12х8 метрийн хэмжээтэй малын саравч шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан бөгөөд тус гал түймэрт 40 толгой бог мал өртжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









646801
0 эможи
Зочин
2023-05-04 19:54
Унтамхөй хүүрнүүд
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс