Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргилын ХАХУУЛИЙН ХЭРЭГТ яллах дүгнэлт үйлдүүлнэ

2023 оны 5 сарын 04

Arslan.mn

Эрүүл мэндийн шалтгаанаар хэмээн Сэлэнгэ аймгийн Засаг даргын албан тушаалаасаа хоёр жил шахмын өмнө чөлөөлөгдсөн Ш.Оргилд холбогдох хахуулийн хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар БНХАУ ын Хөх хотод суух ерөнхий консулаар томилогдсон тэрбээр Сэлэнгэ аймгийн Засаг дарга буюу улс төрд нөлөө бүхий албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, 2021 оны 6-7 дугаар сард “Зүүн мандал агро” ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дахь 14 га талбайн авто зам дагуух хэсгийн 1.37 га-д 66 сая гаруй төгрөгөөр үнэлэгдэх 7000  шахам шоо метр дайрга буулгуулсан аж. Нийт 406 машинаар тооцогдох дайргыг үнэ төлбөргүй буулгуулснаас гадна Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баянцагаан констракшн” ХХК-ийн инженер БНХАУ-ын иргэн Рин Еичэнээс 10 сая төгрөгийн хахууль авсан хэмээн Ш.Оргилыг буруутгаж буй юм. 

Ш.Оргилыг дээрх хэргээс гадна түүж бэлтгэхийг хориглосон, Монгол орны ховор ургамлын жагсаалтад багтсан дэрвэгэр жиргэрүүг улсын орлого болгож, дуудлага худалдаагаар борлуулахдаа зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, танил талынхаа аж ахуйн нэгжид зарсан гэж буруутган Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга асан Ж.Отгонхүү, Цагдаагийн газрын дарга асан, хурандаа А.Энхбат, Мөрдөн байцаах тасгийн дарга асан, дэд хурандаа С.Батжаргал зэрэг албан тушаалтантай хамт яллагдагчаар тооцоод буй. Уг хэрэгт холбогдсон зарим албан тушаалтныг хилээр гарахыг нь хязгаарлах санал Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхэд хүргүүлсэн ч шүүгч нь үл ялих шалтгаанаар буцаасаар байгаа юм билээ.

 

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин
 

 


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
646774
2 эможи

Зочин
2023-05-08 20:37
Бүр учрыг олохгүй юм.Ял эдлэх гээд ч байгаа юм шиг ямба эдлэх гээд байгаа ч юм шиг.Хэрэгтэн болоод байгаа юм шиг.Хөх хотын консул болох гээд байгаа ч юм шиг.Төрөөр бол тоглож түмнийг бол даапаалж байна даа.
keyboard_arrow_up