ЦЕГ: Цагдаагийн байгууллагын алба хаагч бусдыг дайрч, доромжилсон гэх мэдээлэл ХУДАЛ

2023 оны 5 сарын 03

Arslan.mn

Цахим орчинд цагдаагийн байгууллагын алба хаагч, цагдаагийн байгууллагад ажиллаж байсан гэх иргэд, бусдыг дайрч, доромжлон заналхийлж байна гэх худал мэдээлэл нийтлэгдэж байна.

Дээрх иргэд нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаагүй, цагдаагийн байгууллагын алба хаагч биш болно. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас тухайн иргэдийн гаргасан үйлдэлд шалгалтын ажиллагаа явуулж байна.

Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээлэл тараах нь гэмт хэрэг тул иргэд Та бүхэн цахим орчинд гарсан аливаа худал, ташаа мэдээллийг нягтлахыг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646759
2 эможи

keyboard_arrow_up