Он гарсаар Монгол Улсад 18781 ширхэг суудлын автомашин импортлогджээ
Гаалийн ерөнхий газраас 2023 оны эхний дөрвөн сарын экспорт, импортын мэдээг нэгтгэн хүргэлээ.
Монгол Улсын хэмжээнд 2023 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт импорт 2.7 тэрбум ам.долларт хүрч 311 сая ам.доллар буюу 13.2 хувиар өссөн. Үүнд нөлөөлсөн гол зүйл нь нефтийн бүтээгдэхүүн бөгөөд 44 хувиар өссөн байна.
Импортын бүтцийг авч үзвэл нийт импортын 10.8 хувийг хүнс, 21.1 хувийг нефтийн бүтээгдэхүүн, 37.3 хувийг автомашин, техник тэдгээрийн эд анги, үлдсэн 30,8 хувийг бусад бараа бүтээгдэхүүн эзэлж байна.
Мөн 2023 оны эхний 4 сарын байдлаар 18781 ширхэг суудлын автомашин, 5712 ширхэг ачааны автомашин импортлогдсон байна.
Түүнчлэн 215,2 мянган тонн автобензин 394,0 мянган тонн дизель түлш импортлогдсон байна.









