Он гарснаас хойш улсын хилээр мансууруулах бодис нэвтрүүлэх гэж байсан дөрвөн тохиолдлыг гаалийн алба хаагчид илрүүлжээ

2023 оны 5 сарын 03

Arslan.mn

Гаалийн байгууллагаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, хар тамхи хилээр нэвтрүүлсэн зөрчлийг мэдээллээ.

Энэ талаар ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын Хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн дарга Б.Сүхбаатар "2022 онд мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх гэж байсан 16 удаагийн тохиолдлыг гаалийн алба хаагчид, тагнуул, цагдаагийн байгууллагатай хамтарсан шалгалтаар илрүүлсэн. Холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Эдгээр нь ихэвчлэн гадаад улс орноос шуудан илгээмж ашиглан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлүүд.

2023 оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис нэвтрүүлэх гэж байсан дөрвөн удаагийн тохиолдлыг илрүүлэн харьяаллын дагуу мөрдөн шалгах байгууллагад шилжүүлсэн. Хуулийн байгууллага шалгаад тодорхой болсны дараа хар тамхитай холбоотой мэдээллийг хүргэнэ" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646742
0 эможи

ГЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up