Барилга, хот байгуулалтын яаманд гарсан галын шалтгааныг тогтоожээ

2023 оны 5 сарын 03

Arslan.mn

Өнгөрсөн амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ны 11:00 цагийн орчимд “Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороон дахь Засгийн газрын 12 дугаар байранд гал гарлаа” гэх дуудлага ирсний дагуу шалгахад тус яамны 403 тоот өрөөнд гал гарсан байжээ.

Урьдчилсан байдлаар галын шалтгааныг цахилгааны гэмтлээс үүдэж гарсан гэж дүгнэсэн бөгөөд хэргийн газраас эд мөрийн баримтаар шатсан утас, ханын залгуур зэргийг хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646741
0 эможи

keyboard_arrow_up