Ш.Батболд: Гаалийн байгууллагад иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг шалган шийдвэрлэж, 3 албан хаагчид сахилгын арга хэмжээ тооцсон

2023 оны 5 сарын 03

Arslan.mn

Гаалийн ерөнхий газраас экскпорт, импорт болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Гаалийн байгууллагад ирсэн гомдол, санал хүсэлтийн шийвэрлэлтийн талаар ГЕГ-ын Хяналтын нэгдсэн төвийн гаалийн улсын байцаагч  Ш.Батболд мэдээлэл өглөө.

Тэрбээр " ГЕГ-ын дэргэдэх Хяналтын нэгдсэн төвд Гаалийн лавлах 1800-1281 болон Засгийн газрын 11-11 лавлах төвөөр дамжуулан энэ оны эхнээс 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл иргэн, аж ахуйн нэгжээс нийт 132 гомдол ирүүлсэн. Үүнд,

  • Гаалийн байгууллагатай холбоотой санал, хүсэлт – 18
  • Талархал – 1
  • Гомдол - 113 бүртгэгдсэн. 

Хүлээн авсан 132 гомдлын дийлэнх нь Гаалийн хяналт, бүрдүүлэлт, албан хаагчийн ёс зүй, программ, сүлжээний саатал, барааны ангилал, үнэлгээтэй холбоотой байна. 

Гаалийн байгууллагын албан хаагчийн ёс зүйтэй хамааралтай 16 гомдлыг дотоод хяналт шалгалтаар нягталж үзэхэд 13 гомдол нь баримт нотолгоогүй, үндэслэлгүй гомдол, нэг гомдлын дагуу холбогдох албан хаагчид сахилгын арга хэмжээ авч,  хоёр албан хаагчид ГЕГ-ын даргын тушаалаар сахилгын арга хэмжээ тооцлоо" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646739
0 эможи

keyboard_arrow_up