Б.Сүхбаатар: Албан тушаалаа урвуулан ашигласан 4 гаалийн байцаагчийг ажлаас нь ЧӨЛӨӨЛСӨН

2023 оны 5 сарын 03

Arslan.mn

Өнөөдөр Гаалийн ерөнхий газраас экскпорт, импортын талаар болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Гаалийн байгууллагаас албан хаагчдын сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн дотоод хяналт шалгалтын талаар ГЕГ-ын ЗТАБГ-ийн Хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн дарга Б.Сүхбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Гаалийн алба хаагчдын сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр ГЕГ-ын дотоод хяналт шалгалтын ажлын хүрээнд дараах арга хэмжээг авч ажиллаа.

Тухайлбал, 

  • Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын Гаалийн улсын байцаагч нарын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Алтанбулагийн чөлөөт бүсээс архи, согтууруулах ундааг удаа дараа хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газраас дотоод хяналт, шалгалт явуулж, Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалаас нь түдгэлзүүлсэн. Мөн алба хаагчдын авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэлд Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
  • Ажлын цагаар, албаны дүрэмт хувцастай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хүндэтгэх шалтгаангүй ажил тасалсан зөрчил гаргасан Замын-Үүд дэх гаалийн газар, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Сургалтын төвийн нэр бүхий 6 АЛБА ХААГЧДАД сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн эдгээр алба хаагчдыг шууд удирдлагаар ханган ажиллаж буй газар, хороо, нэгжийн дарга, удирдлагуудад Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсэгт зааснаар нийт ажилтанд зарлах хэлбэрийн НЭЭЛТТЭЙ САНУУЛАХ САХИЛГЫН ШИЙТГЭЛ ногдуулсан. 

Мөн ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газраас хийгдсэн дотоод, хяналт шалгалтаар Замын-Үүд дэх гаалийн газрын нэр бүхий 4 гаалийн улсын байцаагч, 4 гаалийн улсын ахлах байцаагч нар нь гаалийн хяналт шалгалтыг явуулахдаа албан үүргээ, албаны бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэлгүй өөртөө болон бусдад ДАВУУ БАЙДАЛ ОЛГОСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ЭС ҮЙЛДЭЛ ГАРГАСАН байх тул холбогдох баримт, материалын хамт харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулж байна." гэв.     

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646737
1 эможи

Зочин
2023-05-03 12:13
Бүгд шахуу ашиг сонирхолын зөрчилтэй байхад халаад байх уу
ГЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up