Визийн мэдүүлгийг шалгах хугацаанд гадаад паспортаа ЭСЯ-наас түр буцаан авах боломжтой

2023 оны 5 сарын 02

Arslan.mn

Бүгд Найрамдах Солонгос Улсын виз мэдүүлж буй Монгол Улсын иргэдэд дэмжлэг үзүүлэх, виз олгох журмыг хөнгөвчлөх ажлын хүрээнд БНСУ-ын виз мэдүүлсэн иргэд визийн мэдүүлгийг шалгах хугацаанд өөр улсад яаралтай зорчих тохиолдолд гадаад паспортаа ЭСЯ-наас түр буцаан авах боломжтой болжээ.

Энэхүү зохицуулалт нь энэ сарын 5-ны өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд иргэд БНСУ-ын ЭСЯ-нд хүсэлтээ гаргаж, виз мэдүүлгийн төвөөр /KVAC/ дамжуулан гадаад паспортаа түр авч, 28 хоногийн дотор буцаан өгөх юм. Солонгосын тал цаашид иргэдийн визийн мэдүүлгийг хянах, визийн хариу өгөх хугацааг боломжтой хэлбэрээр бууруулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646717
0 эможи

keyboard_arrow_up