Дээрэлхэлгүй орчныг хамтдаа бий болгоё уриатай “БИД БҮГД” төсөл хэрэгжиж байна.
Зориг сангаас жил бүр хэрэгжүүлдэг “Залуу манлайлагч хөтөлбөр”-ийн оролцогч залуус ЕБС-н сурагчдын дундах үе тэнгийн дээрэлхэлийн эсрэг “БИд Бүгд” төслийг хэрэгжүүлж байна.
2017 онд БСШУЯ-ны явуулсан судалгаагаар 12-18 насны нийт 4,264 хүүхдийн 82.8 хувь нь үе тэнгийнхний дээрэлхэл, хүчирхийлэлд өртөж байсан ба одоог хүртэл дээрх тоо төдийлөн буурахгүй байгаа нь ажиглагдаж байна. Дээрэлхэлд өртөх нь хүүхдийн сэтгэцийн болон биеийн эрүүл мэнд, сурлага, зан чанар, амьдралыг үзэх үзэлд сөргөөр нөлөөлдөг бөгөөд цаашлаад нийгэмд олон сөрөг үр дагавартай болох нь судалгаагаар батлагдсан байдаг.
“БИд Бүгд” төслийн хүрээнд үе тэнгийн дээрэлхэлийн талаар ойлголт, түүнээс гарах хор уршгийн тухай танхимийн сургалт явуулж, мөн цахим хуудсуудаараа дамжуулан олон нийтэд хүргэхийг зорьж байна. Энэ оны 3 сараас хэрэгжиж эхэлсэн төслийн хүрээнд ЕБС-н сургуулийн 5-9 ангийн 100 гаруй сурагчдад мэргэжлийн сэтгэл зүйч нар тэнхимийн сургалт орох, дээрэлхэлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх сурагчдын клуб байгуулах, сурагчдын өөрсдийн хийсэн бүтээлээр самбар тохижуулах зэрэг ажлууд хийгдээд байна.
“БИд Бүгд” төслийн залуус цахим хуудсаараа дамжуулан үе тэнгийн дээрэлхэлтэй холбоотой мэдээлэл түгээх, дээрэлхэлд өртсөн бол хэн нэгэнтэй хуваалцдаг байхыг хүүхэд залуучууддаа уриалж байна. “БИд Бүгд” төсөлд та ч бас дуу хоолойгоо нэгтгэн хувь нэмрээ оруулах боломжтой ба төслийн мэдээллийг дараах холбоосуудаас авах боломжтой.
Facebook : https://www.facebook.com/bid.bugd.hamtdaa
Instagram : https://www.instagram.com/bid.bugd









