Сураггүй алга болсон 11, 13 настай ОХИДЫГ ОЛЖЭЭ
2023 оны 5 сарын 02
2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 11, 13 настай охид 14.00 цагийн орчим гадаа тоглохоор гэрээсээ гараад сураггүй алга болсон гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад 21.00 цагт бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, тус хүүхдүүдийг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 11.30 цагт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?







1


646707
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс