Б.Махбал: Зээл олгохыг зөвшөөрсөн бичиг гэж ОЙЛГООГҮЙ гарын үсэг зурсан

2023 оны 5 сарын 02

Arslan.mn

Хөгжлийн Банкны шүүх хурал 12 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр хүний амь нас хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Хөгжлийн Банкны ТУЗ-ийн гишүүн асан Б.Махбал улсын яллагч болон өмгөөлөгчийн асуултад хариуллаа. 

Тэрбээр Хөгжлийн Банкны шүүх хуралд “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдон яллагдагчаар татагдаад байгаа юм.

Улсын яллагч түүнээс 2017 оны есдүгээр сарын төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд биечлэн оролцоогүй, бичгээр санал гаргаагүй ч яагаад ТУЗ-ийн тэмдэглэл дээр гарын үсэг зурсан талаар асуусан юм. 

Хариуд нь тэрбээр, “Есдүгээр сарын 27-ны үдээс хойш намайг хөдөө явж байхад ТУЗ-ийн нарийн бичгийн дарга утастаад маргааш ТУЗ хуралдана. Оролцох боломжтой юу? гэж асуусан. Би ээлжийн амралттай байгаа учраас боломжгүй. Нэлээд удаан хугацаагаар хөдөө байна гэж хэлсэн. Тухайн өдөр буюу 28-ны өдөр хуралдсан эсэхийг мэдээгүй. Түүнээс хойш 10 гаруй хоногийн дараа ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Хулан, төслийн санхүүжилт зээлийн газрын мэргэжилтэн Батзоригийг дагуулж ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулахаар манай гэрийн гадаа ирсэн. Би танилцаж гарын үсгээ зурсан” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
646700
1 эможи

Зангараг
2023-05-03 05:24
Юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй ч гэх шиг. Ийм дүнхүү юмнууд төрд ажиллаж байсан гэхээр үнэхээрийн харамсч байна. Хайран эх орон минь уу.
keyboard_arrow_up