ТОДРУУЛГА: Жолооч нар хоорондоо маргалдаж санаатайгаар автомашин мөргөсөн үйлдлийг шалгаж байна

2023 оны 5 сарын 02

Arslan.mn

"Lexus 470", "Hyundai Porter" маркийн автомашины жолооч нар хоорондоо маргалдаж, санаатайгаар автомашин мөргөсөн хэрэг гарчээ. 

Тодруулбал, БГД-ийн есдүгээр хороо "СОТ-ын хүүхдийн талбайн зогсоол дээр согтуу автомашинтай хүн машинууд мөргөөд байна" гэх дуудлага мэдээлэл тавдугаар сарын 1-ний өдрийн 21:05 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу шалгахад "Lexus 470" маркийн автомашины жолооч "Hyundai Porter" маркийн автомашины жолооч нар хоорондоо маргалдаж, санаатайгаар автомашин мөргөсөн нь тогтоогджээ. 

Тухайн хоёр жолоочийг согтуурлын зэрэг хэмжих багажаар шалгахад архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан аж. Уг үйлдэлд БГД-ийн Цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646696
0 эможи

keyboard_arrow_up