Бөөрний тодосгогчтой шинжилгээг даатгалаас 70 хувь хөнгөлнө

2023 оны 5 сарын 02

Бөөр, шээс ялгаруулах замын тодосгогчтой шинжилгээний 70 хувийг эрүүл мэндийн даатгалаас хөнгөлнө.

ЭМДЕГ-ын даргын 2022 оны "Жагсаалт батлах тухай" А/53-р тушаалаар рентгений оношилгооны бөөр, шээс ялгаруулах замын тодосгогчтой шинжилгээ (бөөрний ялгаруулах үйл ажиллагаа, гистеросалфингографи, шодойн хөндүүлэг бие, шээдэг сүв, шээлгүүр өгсүүлэх, уруудуулах, цистография)-г 45 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.

"Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт" -ыг ЭНД дарж уншина уу.

Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай ЭНД дарж танилцана уу.Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646690
0 эможи

keyboard_arrow_up