ГИХГ-ын мэргэжилтэн хятад иргэдэд виз гаргаж өгөхийн тулд ХАХУУЛЬ авчээ

2023 оны 5 сарын 02

Arslan.mn

Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-ын мэргэжилтэн Э.Мөнгөнцэцэг нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Тус хэлтсийнхэн өнгөрсөн сарын сүүлчийн долоо хоногт 854 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас долоог нь шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлсний нэг нь уг албан тушаалтанд холбогдох үйлдэл аж. ГИХГ-ын дээрх мэргэжилтэн нь БНХАУ-ын нэр бүхий иргэдэд хууль бусаар виз гаргуулах гэсэн З.Нямсүрэн гэдэг хүнд үйлчилж удаа дараа хахууль авч байсан гэнэ.

Тус газарт иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу дээрх мэргэжилтнийг шалгахад хууль зөрчсөн үйлдлүүд тогтоогдсон учраас АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн юм байна. Улмаар хууль сахиулах байгууллагынхны мөрдөн шалгалтын хүрээнд Э.Мөнгөнцэцэг НХАУ-ын иргэдэд хууль бусаар виз гаргаж өгснийхөө хариуд З.Нямсүрэнгээс 2021-2022 оны хооронд нэг бус удаа багагүй хэмжээний хахууль авсныг мөрдөгчид тогтоож, гэм буруутай, эсэхийг нь шүүхээр шийдвэрлүүлэх санал прокурорт хүргүүлж буй нь энэ аж.

 

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
646680
2 эможи

keyboard_arrow_up