Жолооч нар маргалдаж, санаатайгаар нэгнийхээ машиныг мөргөжээ

2023 оны 5 сарын 02

Arslan.mn

БГД-ийн есдүгээр хороо СОТ-ын хүүхдийн талбайн зогсоол дээр согтуу машинтай хүн машинууд мөргөөд байна гэх дуудлага мэдээлэл 21:05 цагт хүлээн авсан байна.

Lexus LX-470 маркийн автомашины жолооч Hyundai Porter маркийн автомашины жолооч нар хоорондоо маргалдаж санаатайгаар автомашин мөргөсөн үйлдлийг БГД-ийн Цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна. Тодруулга: Дээрх 2 автомашины жолооч нарыг согтуурлын зэрэг хэмжих багажаар шалгахад архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646678
0 эможи

Зочин
2023-05-02 11:46
Уур биеийг зовооно гэж...тэнэглэл юм даа.
keyboard_arrow_up