Нийслэлийн хэмжээнд ХХОАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхэллээ

2023 оны 5 сарын 02

Arslan.mn

Нийслэлийн хэмжээнд ХХОАТ-ын 2022 оны буцаан олголтыг өчигдрөөс шилжүүлж эхэллээ. Орон нутгуудад буцаан олголт эхэлсэн ба одоогоор дараах аймгуудад иргэдийн буцаан олголтыг 100 хувь шилжүүлээд байна. Тодруулбал:

  • Дорнод аймаг 1021 татвар төлөгчийн 1 тэрбум төгрөг
  • Сүхбаатар аймаг 688 татвар төлөгчийн 582 сая төгрөг
  • Хэнтий аймаг 514 татвар төлөгчийн 383 сая  төгрөг
  • Ховд аймаг 1128 татвар төлөгчийн 862 сая төгрөг
  • Дархан-уул аймаг 2277 татвар төлөгчийн 2.6 тэрбум төгрөг
  • Булган аймаг 762 татвар төлөгчийн 608 сая төгрөг
  • Говьсүмбэр аймаг 312 татвар төлөгчийн 318 сая төгрөг
  • Орхон аймаг 2888 татвар төлөгчийн 4,4 тэрбум төгрөг олгожээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646674
0 эможи

keyboard_arrow_up