Хугацаат цэргийн алба хаагчдыг БЭЛТГЭЛЭЭР ХАЛЛАА

2023 оны 5 сарын 01

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 180 дугаар зарлиг, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2023 оны “Цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай”, Дотоодын цэргийн командлагчийн 2023 оны “Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах тухай” тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор Дотоодын цэрэгт 2022 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар татагдан ирж, хугацаат цэргийн алба хаах хугацаа дууссан түрүүч, байлдагч нарыг хугацаат цэргийн албанаас бэлтгэлээр халлаа.

Arslan.mn

Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах арга хэмжээ өнөөдөр /2023.05.01/ Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байрлалд ёслол төгөлдөр болов. Арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын даргын зөвлөлийн гишүүд, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв, Нийслэл, дүүргийн цэргийн штабын төлөөлөл болон 05, 805 дугаар ангийн бие бүрэлдэхүүн оролцсон юм.

Arslan.mnДотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис хэлсэн үгэндээ:

“Эзэн богд Чингис хааны хишигтэн, хэвтүүл цэргээс улбаатай 101 жилийн дайчин замнал түүхтэй, Монгол төрийн “Голомтын цэрэг” болсон Дотоодын цэргийн байгууллагад алба хаах чин хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн ирсэн цаг хугацаа саяхан мэт санагдаж байна. Саяхан л Та бүхэн аав, ээжийн эрх танхил хүү байсан бол өнөөдөр бие бялдар, сэтгэл зүйн хат суусан, нүдэнд нь оч гялалзаж, нүүрэнд нь цог золбоо гэрэлтэн жавхаажиж, эх орноо улам ихээр хайрлах сэтгэл тээж зогсоо эрэлхэг дайчид болсныг харахад таатай байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

“Байлдагчийн халаасанд генералын мөрдөс бий” гэж үг байдаг. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд шинээр томилогдож байгаа алба хаагч Та бүхэндээ баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

Эх орон гэх ганцхан тангарагтай эр цэргийн албанд шамдан боловсорч, Монгол Улсынхаа Үндэсний аюулгүй байдлыг хангах, эх орноо батлан хамгаалах болон улсын онц чухал объектыг хамгаалах хүндтэй бөгөөд амаргүй үүргийг нэр төртэй гүйцэтгэсэн эрхэм дайчид Та бүхнээр нутаг ус, аав, ээж, ахан дүүс тань бахархаж, хүндэтгэлтэйгээр угтан авна гэдэгт эргэлзэхгүй байна.” гэдгийг онцоллоо.

Мөн энэ үеэр “Сүлд” чуулгын уран бүтээлчид урлагийн хэсэгчилсэн тоглолт үзүүлж, сонирхуулав.

Эрхэм дайчид та бүгдийн эрэлхэг зориг, цог хийморь, үйлс бүхэн нь үргэлж дэлгэрч явах болтугай!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646666
0 эможи

keyboard_arrow_up