Ч.Тамираа: Гаалийн байцаагч “С“ -н шалгагдаж байгаа нь АЛБАН ҮҮРГЭЭ хэрэгжүүлэхтэй холбоотой ОЛЖ АВСАН ХӨРӨНГӨ ГЭЖ гаалийн байгууллага ҮЗЭХГҮЙ БАЙНА

2023 оны 5 сарын 01

Arslan.mn

"Гаалийн байцаагчийн гэрээс их хэмжээний алт, 10 тэрбум төгрөг илэрсэн" гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар  Гаалийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. 

Тэгвэл уг асуудлаар Гаалийн Ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираа  хэлэхдээ "Гаалийн Ерөнхий газар нь бүтцийн хувьд 18 газар, хороотой. Түүний нэг нь Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар. Гадаад улсаас Монголд ирж байгаа, Монгол Улсаас гаднын улс руу гаргаж байгаа захидал, шуудан илгээмжид хяналт тавьж, бүрдүүлэлт хийдэг. Гэхдээ захидал, илгээмж нь тодорхой заасан хэмжээтэй.

Иймд бусад хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа шиг их хэмжээний валют шуудан илгээмжээр ирэх ямар ч боломжгүй гэдгийг албан ёсоор хэлэх байна. 

2015 оноос хойш Шуудангийн гаальд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан "С" нь сүүлийн 1 жил 6 сарын хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй байгаа. Бид хуулийн байгууллагаас тодруулахад "С"-г шалгаж байгаа нь үнэн бөгөөд харин хэвлэлд гарсан шиг алт, их хэмжээний валют бол олдоогүй харин 60 мянган рубль, 10 гаруй үл хөдлөхийн гэрчилгээ олдсон гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. 

Гаалийн байгууллагаас нягтлан бодогч "С"-ийн гэрээс хурааж авсан валют, эд зүйлийг гаалийн АЛБАН ҮҮРГЭЭ хэрэгжүүлэхтэй холбоотой ОЛЖ АВСАН ХӨРӨНГӨ ГЭЖ гаалийн байгууллага ҮЗЭХГҮЙ БАЙНА" гэлээ. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646660
1 эможи

keyboard_arrow_up