Д.Туяа: Ашигт малтмалын 32 зөвшөөрөлтэй талбайд Н.Багабанди, П.Очирбат нарын охидуудын компани байна

2023 оны 5 сарын 01

Arslan.mn

Баянхонгор аймагт олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаар ҮАБЗ-д болон БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд хууль зөрчсөн уул уурхайн компаниудын талаар өргөдөл гомдол хүргүүлж байгаа талаар  экологич Д.Туяа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт зөвхөн нэг сумын нэг багт ашигт малтмалын 32 тусгай зөвшөөрөл олгосон нь стратегийн орд газрыг төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс өөрийн мэдээлэлд ойр, давуу байдлыг ашиглан хэсэгчлэн тусгай зөвшөөрөл олгон, хувийн компани дээр авсан байна гэсэн дүгнэлтэд хүрлээ.

Тухайлбал, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын "Уртын гол" гэдэг багт 32 ширхэг тусгай зөвшөөрөл олгосон байна. Иргэдийн ярьж буйгаар, энэ тусгай зөвшөөрөл дунд Ерөнхийлөгч асан П.Очирбатын охины хамааралтай компани байж болзошгүй гэсэн таамаг мэдээлэл байна.

Мөн баримтаар Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охины гүйцэтгэх захирлаар нь ажилладаг 100% Канадын хөрөнгө оруулалттай компанид дөрвөн тусгай зөвшөөрөл бичигдсэн байна.

Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын иргэд ундны ус, малын бэлчээр, тэмээн сүргийн нутгийг хамгаалахын тулд Улаанбаатар хотод ирж хэвлэлийн хурал хийн, хууль хяналтын байгууллагад хандаж байна. Экологич миний хувьд яг энэ газрыг хоёр жилийн өмнө судлахыг хүсэж байсан. Уул уурхайн компани сүүлийн 3-5 жилийн өмнөөс хайгуул хийснээс шалтгаалан, малчдын ундны усаа авдаг худаг шавхагддаг болсон." гэв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646658
0 эможи

keyboard_arrow_up