ГИХГ-ын албан тушаалтан удаа дараа “хахууль“ авсан гэх хэргийг шалгаж дуусчээ

2023 оны 5 сарын 01

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 4 дүгээр сарын 24-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 158 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 125 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт удаа дараагийн үйлдлээр хахууль авсан гэх Гадаадын иргэн, харьяатын газрын албан тушаалтан “М”-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646652
0 эможи

keyboard_arrow_up