Гэрээсээ мотоциклтой гараад сураггүй болсон малчныг эсэн мэнд олжээ

2023 оны 5 сарын 01

Arslan.mn

Завхан аймгийн Сонгино сумын Тариат багийн нута аймгийн төвөөс хойд зүгт 232 км, сумын  төвөөс баруун зүгт 20 км-т орших Улаан давааны-Ар хэмээх газарт тус сумын харьяат малчин М нь дөрөвдүгээр сарын 29-ний 08:00 цагт мотоциклоор малаа хариулж яваад сураггүй болжээ.

Энэ дуудлагыг дөрөвдүгээр сарын 30-ны 20:30 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж, 30 настай малчин М-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Эрэлчид 00:20 цагт тус багийн Улаан давааны-Ар гэдэг газар гэрээс нь зүүн урд зүгт 3 км-аас эсэн мэнд олсон хэмээн ОБЕГ-аас мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646645
0 эможи

keyboard_arrow_up