ХУВААРЬ: Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги боомт тавдугаар сарын 4-нийг хүртэл ажиллахгүй
2023 оны 5 сарын 01
Олон улсын эв санааны нэгдлийн өдөр болон ялалтын баяр тохиож байгаатай холбогдуулан манай улстай хиллэдэг БНХАУ, ОХУ-ын зарим авто замын боомтууд 5 дугаар сарын эхний өдрүүдэд амрахаар болжээ. Үүнтэй холбогдуулан манай улсын хилийн зарим боомтыг түр хаах зохицуулалт хийсэн байна.
Тухайлбал, БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд, Баянхошуу, Бичигт, ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Боршоо, Тэс, Арцсуурь, Ульхан боомтууд 5 дугаар сарын 1-нд түр хаах бол Гашуунсухайт, Шивээхүрэн, Булган, Бургастай, Ханги, Сүмбэр, Хавиргын боомтууд 5 дугаар сарын 1, 2, 3-нд түр хаахаар болжээ.
Мөн ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Боршоо, Тэс, Арцсуурь боомтууд 5 дугаар сарын 8, 9-нд түр хаах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









646632
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс