ЦЕГ: 5, 9 настай хүүхдийг өндрөөс унах эрсдэлээс аварлаа

2023 оны 4 сарын 30

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны .... дугаар байрны 14 давхарын цонхоор 5, 9 настай хүүхдүүд унах эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байсныг иргэний мэдээллийн дагуу Ачит-115 чиглэлийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Э.Эрдэнэчулуун, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч П.Биндэрьяа нар шуурхай ажиллан, хүүхдүүдийг буулгаж, аюулгүй болголоо.

Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдийг харгалзах хүнгүй орхихгүй байх, бага насны хүүхэдтэй айл өрх цонхыг дотроос онгойхгүй болгох, бариулыг тусад нь салгах, цонхонд хамгаалалт хийх, цонхоор унах нь ямар аюул, осолтой байдаг талаар тайлбарлан, ойлгуулах зэргээр аливаа эрсдлээс урьдчилан сэргийлнэ үү!

Эрсдэл хаана ч байдаг гэдгийг цаг үргэлж санаж, хүүхдийн аюулгүй байдлыг онцгой анхаарна уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646622
0 эможи

keyboard_arrow_up