Сүх ашиглан бусдын аминд хүрсэн этгээдэд 12 жилийн хорих ял өгчээ

2023 оны 4 сарын 29

Arslan.mn
Булган аймагт төмөр сүх ашиглан бусдын амь насыг нь хөнөөсөн этгээдэд Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 12 жилийн хорих ял оноожээ.

Тодруулбал, прокуророос иргэн Х.Э-г нь “Согтуугаар модон бариултай төмөр сүх ашиглан Б.Д-г цохиж алсан” гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Х.Э нь Б.Д-тэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зэвсгийн чанартай зүйл болох төмөр сүх ашиглан түүний толгойн тус газар цохиж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Х.Э нь сүх ашиглан бусдын биед халдсан өөрийн үйлдлийнхээ хууль бус бөгөөд хохирол, уршигт хүрнэ гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн тул гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.

Шүүхээс Х.Э-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нээлттэй хорих байгууллагад 12 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646612
0 эможи

keyboard_arrow_up