Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

2023 оны 4 сарын 29

Arslan.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.

Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Говь-Алтайн нуруу, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -5...-10 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3...+8 градус дулаан, бусад нутгаар -3...+2 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +5...+10 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор +19...+24 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14...+19 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +11...+13 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646610
0 эможи

keyboard_arrow_up