Н.Цолмон: Гаалийн бичиг баримт бүрдүүлэхэд нүүр тулсан харьцаа үүсгэхгүйгээр ажиллана

2023 оны 4 сарын 28

Arslan.mn

Гаалийн байгууллага “Бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийг туршилтаар нэвтрүүлж байгаатай холбогдуулан ГЕГ-ын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн Гаалийн улсын байцаагч Н.Цолмонтой ярилцлаа.

-“Бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийг туршилтаар нэвтрүүлж гаалийн бүх үйлчилгээг цахим болгосон системийг үйлчилгээ болгох гэж байгаа гэдгийг манай үзэгч, уншигчдад тайлбарлаж өгөхгүй юу?
-Гаалийн Ерөнхий газраас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Цахим засаглал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийг ирэх даваа гарагаас буюу тавдугаар сарын 1-ээс туршилтаар нэвтрүүлж байна.

Гаалийн байгууллага үйл ажиллагаагаа цахимжуулах ажлын хүрээнд үе шаттай арга хэмжээ авч ирсэн бөгөөд Цахимаар мэдүүлэх программыг амжилттай нэвтрүүлж, гадаад худалдаанд оролцогчдын талархлыг хүлээгээд байна. Ийнхүү программын түвшинд 100 хувь цахим системд шилжүүлсэн ч бүртгэгдсэн мэргэжилтнээр дамжуулан гаалийн бүрдүүлэлт хийхдээ гааль дээр биеэр ирж нүүр тулсан харилцаанд орсоор байна. Иймээс бид дараагийн шатанд гаалийн үйлчилгээний хэсгийг шинэлэг байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл бичиг баримтын бүрдүүлэлтийн шатанд нүүр тулсан харьцааг халах зорилгоор иргэн, аж ахуйн нэгжүүд цахимаар өөрөө мэдүүлэх, эсвэл БҮРТГЭГДСЭН МЭРГЭЖИЛТНЭЭР ДАМЖУУЛАН гаалийн бүрдүүлэлт хийхдээ гааль дээр биеэр ирж уулзахгүйгээр цахим хэлбэрээр хийх юм.

“Бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийн үйл ажиллагаанд эхний ээлжид Улаанбаатар хот дахь Гаалийн газрын

  • Бүрдүүлэлтийн 1 дүгээр алба
  • Амгалан ложистик дахь гаалийн хяналтын бүс
  • Интердесижн дэх гаалийн хяналтын бүс
  • Монгол транс дахь гаалийн хяналтын бүс
  • Толгойт дахь гаалийн хяналтын бүс
  • Улаанбаатар импекс дэх гаалийн хяналтын бүс
  • Эринтранс дахь гаалийн хяналтын бүс гэсэн 7 гаалийн хяналтын бүсийг хамруулахаар ажиллаж байна.

Энэ оны тавдугаар сарын 1-нээс эдгээр хяналтын бүсүүдэд бараа нь ирсэн иргэн, аж ахуйн нэгжүүд манай “Бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-д цахимаар мэдээллээ илгээж бүрдүүлэлт хариуцсан гаалийн байцаагч нартай биечлэн уулзахгүйгээр үйлчилгээгээ авна гэсэн үг юм.

-Иргэд аж, ахуйн нэгжүүд гаалийн бүрдүүлэлтийг цахимаар хийхдээ гаалийн байгууллагаас асуух тодруулах зүйл гарвал яах вэ? Одоо бол байцаагч нь дутуу материалаа ингэж бүрдүүлээрэй гэх мэт зөвлөгөөг өгөөд харилцаад явж байгаа шүү дээ?
-
Нэгдүгээрт,  таны ачаа дээрх хяналтын бүсүүдэд ирсэн бол ЗӨВХӨН БАРАА БАЙРШИЖ БУЙ ХЯНАЛТЫН БҮС ДЭЭР очиж, тээвэр зуучаасаа дагалдах бичиг баримтаа авах, ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР өөрөө болон хяналтын бүсэд байгаа гаалийн БҮРТГЭГДСЭН МЭРГЭЖИЛТНЭЭР ДАМЖУУЛАН бүрдүүлэлтийн нэгдсэн төвд мэдүүлгээ илгээн БИЧИГ БАРИМТЫН БҮРДҮҮЛЭЛТЭЭ ХИЙЛГЭХийг анхааруулж байна. Харин асууж тодруулах зүйл гарвал манай мэдээлэл өгөх утас 2124-2617 дугаарт холбогдож мэдээлэл авч болно. Бид Цахимаар өөрөө мэдүүлэх программын түвшинд ГУБ-тай харилцах чатбот ашиглаж байгаа бөгөөд харин гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээр дамжуулан мэдүүлэх үед программын түвшинд харилцах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Хоёрдугаарт, БНТ-өөр дээрх 7 хяналтын бүсэд буусан бараанаас гадна бусад ГХБ-д буусан барааг мөн мэдүүлж болно.

-"Бүрдүүлэлтийн нэгдсэн төв"-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр ямар ач холбогдолтой вэ?
-Хамгийн түрүүнд нүүр тулсан харилцааг үгүй болгож байгаа нь хүнд суртал, авилгын эрсдэлээс сэргийлсэн том алхам болно.

Гаалийн үйлчилгээг хөнгөн, шуурхай авах боломж нэмэгдэж, үйлчлүүлэгчдийн зардал, чирэгдлийг хэмнэнэ.

Мэдүүлэгч интернэт орчинд гэрээсээ, ажлын байрнаасаа гаалийн байгууллагад мэдүүлэх боломжтойн зэрэгцээ татвар төлөх хүртэлх үйл ажиллагаа цахимжсан.

Цаашид гадаад худалдаанд оролцогч нь "Бүрдүүлэлтийн нэгдсэн төв"-өөр үйлчлүүлж байнга бараагаа үнэн зөв мэдүүлснээр гаалийн байгууллагын эрсдэлийн шалгуур үзүүлэлтийн дагуу эрсдэлгүй, найдвартай, итгэл хүлээсэн гэж үнэлэгдвэл бичиг баримтын болон биет шалгалтаас чөлөөлөгдөх боломж бүрдэх ач холбогдолтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646606
0 эможи

ГЕГ
гааль

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up