ЦАГ АГААР: Нямд +20, даваа гарагт +22 градус дулаан байна

2023 оны 4 сарын 30

Arslan.mn

Улаанбаатарт өнөөдөр буюу ням гарагт +20, даваа гарагт +22 градус дулаан байна.

ЦУОШГ-аас дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 4-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна.

Тавдугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,  
3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 30-нд Алтайн уулархаг нутгаар, 5 дугаар сарын 01-нд ихэнх нутгаар, 2, 3-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутагЗавхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна. 5 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2 -нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646605
0 эможи

keyboard_arrow_up